Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
--------------
Сангийн сайд П.Наранбаяр: Бид төрийн бүтээмжийн зөвлөлтэй ярилцаж боловсролын удирдлага менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллагын давхцлыг судалж үзлээ. Энэ бол нэлээн сонирхолтой үр дүн гарсан. Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, БҮТ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн гэсэн газар байгаа. Нийт ажилчдын тоо 361 хүн байна. Нийт 81 хүн чиг үүрэг давхцаж, 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай нь харагдлаа. Нийт 30 албан тушаалтан буюу 361 албан хаагчийн 8 хүнтэй тэнцэх хэмжээний хэмнэлтийг хийх шаардлагатай байна. Жилд 900 орчим сая төгрөгийн цалингийн зардлын хэмнэлтийг хийх боломжтой байна. Энэ талаарх дүгнэлтийг Засгийн газар хүргүүллээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!