УИХ-ын Эдийн засаг байнгын хороо, ТББХ-ны хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "ЭХЯ ажлаа хийхгүй байна. Монгол Германы хамтарсан 100 MВт салхин цахилгаан станцын төсөл хэрэгжиж чадахгүй олон жил болж байна. Гаднын хөрөнгө оруулагчид нь ГАЙХААД ЯВЖ БАЙНА" гэв. Түүний асуултад ЭХЯ-ны ТНБД Н.Тавинбэх "Бид ажлаа хийж байгаа. Энэ компани 2017 оноос хойш ШИРХЭГ ХАДААС Ч ХАДААГҮЙ. Тэр компанийн хийдэг зүйл бол ордноор явж ташаа мэдээлэл тараах. Ийм хариуцлагагүй компаниудыг өөгшүүлээд байж таарахгүй" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!