Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Завханы нутаг, Увсын өмнөд хэсгээр цас орж, шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Ус цаг уурын байгууллагаас Завханы нутаг, Увсын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч Ховд, Дундговь, Өмнөговийн нутаг Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж шороон шуурах тул цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилсан сэргийлэхийг анхааруулав.

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр, маргааш ихэнх нутгаар хүйтэрч цасан болон шороон шуурганы гамшигт үзэгдэл болохыг сэрэмжлүүлж байгаа юм. Иймд аль болох малаа холын бэлчээрт гаргахгүй байх, онц шаардлагагүй бол хол тээвэрт явахгүй байх, гэрээсээ гарахгүй байхыг онцгой байдлын газраас сэрэмжлүүлсэн билээ.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 85 болж нэмэгдлээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 85 болж нэмэгдлээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.