Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Тайван: Өчигдөр мэдээлэл хийсэн А.Баяржавхлан гэх иргэний төрсөн хоёр дүү болох иргэн О , Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдож байгаа

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Гуравдугаар сарын 22-нд “Ноорог” медиагийн ажилтан А.О-г нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Тэгвэл 9,3 тэрбумын хэргээр хоригдсон А.О- ын ах нь “Ноорог”-т ажилладаг дүү нь уг хэрэгт холбоогүй. Өөрөө цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан гэх утгатай лайвыг өчигдөр хийсэн байдаг. Улмаар тэрбээр ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилчид цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагчид өөртэй нь хамтран ажиллаж нэг цагдаа л гэхэд сард 75 сая төгрөг авдаг байсан гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл эл мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа С.Тайван "Өчигдөр мэдээлэл хийсэн А.Баяржавхлан гэх иргэний төрсөн хоёр дүү болох иргэн О , Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдож байгаа. Тухайн этгээдүүдийг мөрийтэй тоглоом зохион байгуулах, гэмт бүлэг үүсгэх, мөнгө угаах гэсэн гурван гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна" гэлээ.

Н.Мөнхзул: А.Баяржавхлан нь хэвлэлийн хурлын үеэр өгсөн мэдээллийг цагдаагийн алба хаагч өөрт нь шуурхай хуралдааны үеийн мэдээллийг явуулсан мэтээр тайлбарласан
Н.Мөнхзул: А.Баяржавхлан нь хэвлэлийн хурлын үеэр өгсөн мэдээллийг цагдаагийн алба хаагч өөрт нь шуурхай хуралдааны үеийн мэдээллийг явуулсан мэтээр тайлбарласан
 
Б.Түвшин: Хуульд өөрчлөлт орсноор АЖЛЫН БАЙР, иргэдийн бодит орлого нэмэгдэнэ
Б.Түвшин: Хуульд өөрчлөлт орсноор АЖЛЫН БАЙР, иргэдийн бодит орлого нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.