Нийслэлийн 27-р цэцэрлэгийн ахлах бүлгийн дугаар ангийн туслах багш н.Мөнхбаяр гэгч сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг ангийнх нь нэг хүүхдээр хүчээр мэрүүлж, тамлан зовоосон хэрэг гарчээ.
Уг асуудлаар хохирогч хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл манай сайтад хандаж мэдээлэл өглөө. Ингэхдээ дугаар ангийн туслах багш н.Мөнхбаяр гэгч нь өөрийгөө бүрэн илэрхийлэх чадамж сул хүүхдээр сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг хүчээр мэрүүлдэг байсан тухай ярьсан юм. Одоогийн байдлаар 3 хүүхэд багшдаа шийтгүүлэх замаар ангийнхаа хүүхдэд хумсаа мэрүүлж, сэтгэл зүйн гэмтэл авсан тухай мэдээлж буй юм.
Тухайн асуудалтай холбогдуулан бид цэцэрлэгийн эрхлэгчээс утсаар тайлбар авахад "Мөнхбаяр багштай холбоотой хоёр ч эцэг эх гомдол гаргаад байна. Тухайн багшийн гаргасан үйлдэлд харамсаж байгаа бөгөөд ирэх даваа гарагт тус ангийн камерын бичлэгийг шүүж, үйл баримтаар нотлогдсон тохиолдолд хуулийн дагуу хариуцлагын арга хэмжээ авна" гэж мэдэгдлээ.
Уг багш нь өмнө нь мөн хүүхэд зодсон асуудалд холбогдож байсан бөгөөд дээрх асуудлаар холбогдсон эцэг эхэд "уучлаарай" гэсэн зурвас илгээсэн байна.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!