Казах түмэндээ УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Наран наашлах энх улирлын эхлэл болсон “Наурыз”-ын баяр нь улирах жилийн өгөөжөө хэлэлцэж, угтах жилийнхээ өнгийг тодотгож, хүний амьдралын нэгэн оны баяр жаргалаа хуваалцдаг Казах түмний эртний уламжлалтай сайхан баяр мөн.
Казах иргэд маань Үндсэн хуулийн эрхээ эдлэн эх орныхоо бүхий л салбарын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэний үүргээ эх орончоор биелүүлж байдагт талархаж буйгаа баярын энэ өдөр та бүхэндээ илэрхийлье.
Монголын Казах иргэдийн зонхилох олонх буюу 76.3 хувь нь амьдран суудаг Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 16 төсөл, арга хэмжээ төлөвлөгдөж, түүнд зориулж 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг УИХ-аас баталсан. Мөн гадаадын зээл, тусламжаар 10 төсөл, арга хэмжээг эхлүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулж, боомтын шинэчлэлт, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, ногоон хөгжлийн бүтээн байгуулалтыг цаг хугацаатай уралдан гүйцэтгэж, баруун бүс, аймаг орон нутагтаа Шинэ сэргэлтийн бодлогыг бодитой хэрэгжүүлэн сайн сайхан амьдрах орчин нөхцлөө бүтээхийг нийт Баян-Өлгийчүүддээ хандан уриалъя.
Ирэх жилийн Наурызын баярыг их бүтээн байгуулалт, ажил хөдөлмөрийн бахархам амжилтаар угтахын ерөөл өргөе.
Үлыс он болсын ак мол болсын
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!