Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

"Ноорог"-ийн залуусын дансаар эргэлдсэн гэх 9.3 тэрбум төгрөгийн талаарх баримттай холбогдуулан цагдаагийн байгууллагаас гүйлгээний мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр дөнгөж сая ил болголоо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудаснаа "прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулав уу" гэжээ. Энэ тухай түүний нийтэлснээр,

Прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл гэж ойлголоо. Эндээс хэд хэдэн асуулт гарч ирж байна:

1. Нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг нэг иргэн цахим мөрийтэй тоглодог бололтой. Тэр сайтынхан бүгдээрээ тоглодог гэж шалгаж байгаа юм уу, тэр хүн хувиараа тоглолоо гэж шалгаж байгаа юм уу. Гэм бурууг халдаан хэрэглэх нь Үндсэн хуулиар хориглогдсон зарчим.

2. Цахим мөрийтэй тоглох нь одоогийн хуулиар гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш. Засгийн газар цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулах, сурталчлах үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа гэж мэдээлж байсан. Тэгэхээр ямар гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа юм бол.

3. 85 мянган удаагийн гүйлгээгээр 9 тэрбум гэхээр нэг удаад 100 мянга буюу 30 долларын гүйлгээ хийсэн асуудал нь нийт ямар цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлийн тухай яриад байгаа юм бол.

4. Ингэхэд прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь 1-5 жилийн хорих ялтай гэмт хэрэг шүү дээ.

СУРВАЛЖИЛГА: Номын сангууд эзгүйрч, залуус КОФЕ ШОП-ыг номын сан шиг ашиглаж байна
СУРВАЛЖИЛГА: Номын сангууд эзгүйрч, залуус КОФЕ ШОП-ыг номын сан шиг ашиглаж байна
 
Д.Нямсүрэн: Хүний төлөө явж байгаад ял авна гэдэг маш харамсалтай. П.Батчулуун эмчийг цагаадна гэж найдаж байна
Д.Нямсүрэн: Хүний төлөө явж байгаад ял авна гэдэг маш харамсалтай. П.Батчулуун эмчийг цагаадна гэж найдаж байна
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!