Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй иргэнд олгох тэтгэмжийг 36 хувиар нэмэгдүүлнэ гэж 2025 оны төсөв батлахын өмнө мэдээлж байв. Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийн дүгнэлтийг танилцуулах үеэр байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэнд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлсэн гэдгийг мэдээллээ. Харин хүүхэд нь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардал нь сард дунджаар нэг сая гаруй төгрөг болдог байна.
Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд мэдээлснээр байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийг асарч байгаа иргэнд сар бүр 302500 төгрөг олгодог байсан бол энэ жилээс 30 хувиар нэмэгдүүлж 392500 төгрөг болно гэсэн үг.
Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж буй иргэдийн 79.3 хувь нь буюу таван хүн тутмын нэг нь мэргэжилтэй. Гэвч хүүхдийг хооллож, хувцаслах, бие засуулах, орон гэрийг нь цэвэрлэх, өөрт нь тухтай газар байрлуулах, эм тариа худалдан авах зэргээс шалтгаалан хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!