Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 2 секунд

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.03.20/ хуралдлаа.

Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Монгол Улс дахь тамхины онцгой албан татварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан, ажлын хэсгийн тайлангийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.

Өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа, Г.Дамдинням, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун нар оролцсон.

Хуралдааны эхэнд Сангийн яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Т.Анхбаяр Монгол Улс дахь тамхины онцгой албан татварын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хийсэн хоёр хоногийн сургалтаар хөндөн ярилцсан асуудлаа товч танилцууллаа. Энэ хүрээнд янжуур болон электрон тамхины талаарх татварын загварчлалыг гаргаж ярилцсан гээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ төрлийн татварын хэмжээг 75 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой гэснийг уламжлав.

Хуралдааны төгсгөлд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн тайлангийн төслийг хэлэлцэн шийдвэрлэв

Согтуугаар жолоо барьж, айлын хашаа мөргөөд жалга руу орсон жолоочийг шалгаж байна
Согтуугаар жолоо барьж, айлын хашаа мөргөөд жалга руу орсон жолоочийг шалгаж байна
 
Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг
Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!