Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд хотын стандартуудыг шинэчлэн батлуулж байна. Тухайлбал, 2022 онд 38, 2023 онд 14 стандартыг батлуулж, мөрдөж буй. Харин 2025 онд нийт 16 стандартыг НИТХ-аар батлуулсан бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
2025 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр дараах 16 стандартыг мөрдөнө. Үүнд,
- Оршуулгын газрын орчны эрүүл, аюулгүй байдлын ерөнхий шаардлага
- Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн хамгаалалтад тавигдах шаардлага
- Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага
- Хөв цөөрөм үүсгэх болон хур тунадасны усыг хуримтлуулах, дахин ашиглахад тавигдах шаардлага
- Ерөнхий боловсролын сургуулийн барилгын гадна засалд тавигдах шаардлага
- Ерөнхий боловсролын сургуулийн барилгын дотор засалд тавигдах шаардлага
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын гадна засалд тавигдах шаардлага
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын дотор засалд тавигдах шаардлага
- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг зураг төсөл
- Хүүхдийн зуслангийн гадна орчинд тавигдах ерөнхий шаардлага
- Нийтийн эх, хүүхдийн өрөөг төлөвлөх гарын авлага
- Орон сууцны барилгын дулаалга, гадна фасадад тавигдах шаардлага
- Орон сууцны дээврийн ажилд тавигдах шаардлага
- Нийтийн тээврийн зогсоолын зорчигчийн хүлээлгийн танхимд тавигдах ерөнхий шаардлага
- Хотын авто зам төлөвлөх ерөнхий шаардлага
- Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтад тавигдах шаардлага зэргийг мөрдөхөөр баталжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!