Инфляц сүүлийн 7 сар тасралтгүй өсөхөд импортын барааны үнийн өсөлт нөлөөлж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 54 секунд

Жилийн инфляц үргэлжлэн нэмэгдэж, 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан. Монголбанкны төсөөллөөр энэ онд инфляц хоёр оронтой тоо руу орж болзошгүй. 2025 оны хоёр, гуравдугаар улиралд хамгийн огцом өсөлтүүд гарах магадлалтай гэнэ. Тодруулбал, Монголбанкаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр "Инфляц сүүлийн 7 сар тасралтгүй өсөж байна. Үүнд хүнсний бус импортын барааны үнийн өсөлт нөлөөлж байна.

Тодруулбал, хувцас бөс бараа, гэр ахуйн бараа зэрэг бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл нөлөөлж байна. Тэр дундаа тээврийн хэрэгслийн импорт гол жин дарж байна" гэдгийг онцолжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн манай сайтад өгсөн ярилцлагадаа "Инфляцын төсөөлөл болон томоохон бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдаж эдийн засгийн орчин эрэлт талаас нэлээд тэлэхээр байна. Эрэлт хаана хамгийн их ажиглагдаж байна вэ гэхээр иргэн, ААН-ийн зээл. Тиймээс үүнд болгоомжтой хандах ёстой гэдэг сигналыг Төв банкны зүгээс өгч байгаа нэг алхам юм.

Мөнгөний бодлогын хүүг хатууруулсан байдал жил гаруй хугацаанд үргэлжилж, үр дүнгээ гаргана гэж харж байгаа. Нөгөө талаас олон улсад мөн инфляц өсөж байгаа.

Жишээ нь АНУ-аас тавьж байгаа тарифтай холбогдуулаад европын орнуудад төдийгүй манай урд хөршид инфляц өсөх хандлагатай байгаа учраас энэ тал бүрийн байдлын харгалзан үзэж сая бодлогын арга хэмжээгээ авсан байгаа" гэх мэдээллийг өгсөн юм.

Өнгөрсөн онд нийслэлд 62.7 га талбайд шар өвс шатсанаас үүдсэн гал түймэр гарч байжээ
Өнгөрсөн онд нийслэлд 62.7 га талбайд шар өвс шатсанаас үүдсэн гал түймэр гарч байжээ
 
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор  Хөгжлийн лигрүү уналаа
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор Хөгжлийн лигрүү уналаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!