Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол лабораториор батлагдаж, өвчтөний тоо 14 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Улаанбурхан өвчний 12, 13, 14 дэхь тохиолдол лабораториор батлагдлаа. Тухайн батлагдсан тохиолдлууд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд байна.

Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ягаан/-ээс лавлаж харахыг зөвлөж байна.

Хэрэв хүүхэд товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулах шаардлагатай аж.

Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

ТЭМДЭГЛЭЛ: Оюун санааны өлгий нутаг жуулчдын хөлд дарагдах болжээ
ТЭМДЭГЛЭЛ: Оюун санааны өлгий нутаг жуулчдын хөлд дарагдах болжээ
 
Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөөгүй суралцагчдын мэдээллийг “ХАР ЖАГСААЛТ“-д оруулж эхэлжээ
Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөөгүй суралцагчдын мэдээллийг “ХАР ЖАГСААЛТ“-д оруулж эхэлжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!