Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: “UB Central Residense” барилгын дээрээс унасан краны хэргийг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Өнгөрөгч амралтын өдрүүдэд шинээр баригдаж буй барилгын кран унасан хэрэг гарсан. Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. ЦЕГ-аас "Одоогоор гомдол мэдээллийн шатанд шалгах ажиллагаа үргэлжилж байна. Краныг байрлуулах, аюулгүй байдлыг хангах талаар стандарт журмыг судалж, түүний дагуу ажилласан эсэхийг шалгалтын явцад тогтооно. Хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах ёстой. Уг дүгнэлт нь шинжилгээний цар хүрээнээс хамаарч харилцах адилгүй хугацаанд гардаг" гэх мэдээллийг өглөө.

Ташрамд дурдахад, өчигдөр /2025.03.10/ Засгийн газрын Хяналт үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж нар "UB Central Residense" барилгын дээрээс унасан кран нь шинэ баригдаж буй барилгатайгаа сайн бэхлэгдээгүй байснаас хүчтэй салхинд унасан байна. Азаар хүний амь эрсдээгүй. Тухайн краны бэхэлгээг хийх, ХАБ-ыг хангуулж ажиллах чиглэлийг өгсөн" гэсэн юм.

Л.Энх-Амгалан: Чех Улсад ажиллаж байгаа Монголчууд тухайн улсад төлсөн НДШ-ээ эх орондоо тооцуулж, тэтгэвэр тогтоолгох боломжтой
Л.Энх-Амгалан: Чех Улсад ажиллаж байгаа Монголчууд тухайн улсад төлсөн НДШ-ээ эх орондоо тооцуулж, тэтгэвэр тогтоолгох боломжтой
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.