Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарч байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 49 секунд

Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарсаар байна. Валют арилжааны "Найман шарга" төвд өнөөдрийн ханшаар нэг ам.долларыг 3485 төгрөгөөр авч 3495 төгрөгөөр арилжиж байгаа юм. Харин Монголбанкны зарласан албан ханш 3467 төгрөгтэй тэнцэж байгаа нь авах үнэ 18 төгрөг, зарах үнэ 28 төгрөгийн зөрүүтэй гэсэн үг.

Ченжүүдийн зүгээс төвбанкны зарласан албан ханшийг барихаас илүү ам.долларын нийлүүлэлт ховордож эрэлт нэмэгдэхийн хэрээр ноён ногоон чангардаг болохы ярьж байв. Харин арилжааны банкуудын тухайд нэг ам.долларыг 3460 төгрөгөөр авч 3485 төгрөгөөр арилжиж байна.

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.