Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-----------------------
Энэ үеэр "Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан найман тохиолдол байна. Эдгээр найман тохиолдлыг насны ангиллаар нь авч үзвэл 5 сартайгаас 38 насны хүмүүс байна. Нийт батлагдсан тохиолдлын 3 нь вакцин хийлгэх насанд хүрээгүй буюу 9 сар хүрээгүй хүүхдүүд байна.
Мөн вакцинд хамрагдаагүй 5-14 насны 3 хүүхэд, нэг том хүн байна.
Зүүн Азийн орноор аялсан 5 тохиолдол байна. Өөрөөр хэлбэл, аялах хугацаандаа улаанбурхан өвчний халдварыг авсан. Монголд ирсэн хойноо оношлогдсон. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ товлолт вакцинд нь хамрагдсан эсэхийг нягтлаад хэрэв хамрагдаагүй, ямар нэгэн шалтгаанаар вакцинаас хоцорсон бол товлолын дагуу вакцинд хамруулаарай. Ингэснээр улаанбурхан өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Улаанбурхан өвчний тархалтад бага насныхан өртөх эрсдэл өндөр байгаа тул эмнэлэг болон олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг анхааруулж байна.
Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хүүхэдтэйгээ эмнэлэг орохоор бол халдвар хамгааллын дэглэм сахиж, гарыг нь ариутгаж амны хаалт зүүх хэрэгтэй.
ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, 21 аймаг, есөн дүүргийн тухайд дархлаажуулалтын 600 гаруй нэгж ажиллаж байгаа. Тиймээс товлолт хугацаандаа вакциндаа хамрагдаагүй тохиодолд өрхийн эрүүл мэндийн төв болон бусад нэгжүүдэд хандаж улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакциныг хүүхэддээ хийлгэх дээр анхаарал хандуулахыг эцэг эхчүүдээс хүсэж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!