17-18 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд хамтран бусдын гар утас, 400 мянган төгрөгийг дээрэмджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Энэ оны гуравдугаар сарын 03-наас гуравдугаар сарын 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, бусдын Samsung S-23 маркийн гар утас, 400.000 төгрөгийг дээрэмдсэн 17-18 насны эрэгтэй “А”, “Д”, “М”, эмэгтэй “А”, “Ш” нарын бүлэг этгээдүүдийг энэ оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд иргэн та оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзан, баталгаат таксигаар үйлчлүүлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Мөн уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байх тул эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ФОТО: Аав, хүүгийн хамтран найруулсан “ЦӨВҮҮН ЦАГ“ киноны нээлтийн үеэрх ГАВЬЯАТЫН ГЭР БҮЛИЙН агшнаас
ФОТО: Аав, хүүгийн хамтран найруулсан “ЦӨВҮҮН ЦАГ“ киноны нээлтийн үеэрх ГАВЬЯАТЫН ГЭР БҮЛИЙН агшнаас
 
DJ UNA + DJ SODA ХЭН НЬ ИЛҮҮ ВЭ? 
DJ UNA + DJ SODA ХЭН НЬ ИЛҮҮ ВЭ? 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!