Олон нийтийн цахим сүлжээнд нэгэн иргэн өсвөр үеийн охидууд дүүг нь дээрэлхэн, бие махбодид нь халдаж удаа дараа айлган сүрдүүлсэн гэх мэдээллийг нийтэлсэн. Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг мэдээлэв. Тэрбээр "Өсвөр насны охид нэгнээ зодож, дарамталсан гэх асуудалд цагдаагийн байгууллага 2024 оны 12 дугаар сарын 15-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!