Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Улаанбурхан өвчний вирус нууц хугацааны 3-5 хоногт цусаар дамжина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Улаанбурхан өвчний найм дахь тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан тухай ХӨСҮТ-ээс өчигдөр мэдээлсэн билээ.

Уг тохиолдол нь гуравдугаар сарын 3-4-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхэд байжээ. Өмнөх долоо дахь тохиолдол нь мөн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас нь болоогүй долоон сартай хүүхэд байсан юм.

Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас "Улаанбурхан өвчин нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусын гаралтай, зөвхөн хүнээс хүнд халдварладаг өвчин юм.

Халдвар агаар дуслын замаар дамждаг бөгөөд өвөл, хаврын улиралд дэгдэлт өндөр, нууц хугацааны 3-5 хоногтоо вирус цусаар дамжина.

Товлолын дагуу вакцинд хамруулах, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-ийн 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу" гэдгийг анхааруулав.

May be an image of text

May be an image of text

Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж, гарсан нэг гэмтлийг засварлажээ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж, гарсан нэг гэмтлийг засварлажээ
 
ШУУРХАЙ: Ebarimt систем хэвийн ажиллаж эхэллээ
ШУУРХАЙ: Ebarimt систем хэвийн ажиллаж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.