Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт нутгийн 50 гаруй хувь нь цастай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Сэлэнгийн Ерөөд 22-30 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, баруун аймгийн нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 90 гаруй хувьд дунджаас ахуй, 10 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.

Сар шинийн баяраар 492 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлжээ
Сар шинийн баяраар 492 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлжээ
 
О.Батхүү: АН иргэдийн хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг авч, ирэх сонгуулиар ашиглах нь
О.Батхүү: АН иргэдийн хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг авч, ирэх сонгуулиар ашиглах нь
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.