"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр /2025.02.28/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 17 багц буюу 108.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалж, 114.4 ам.долларт хэлцэл хийгдлээ.
Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 125 удаагийн арилжаагаар 2.87 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.4 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн 92 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!