“THE MONGOLZ” баг Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 12 секунд

"THE MONGOLZ” баг Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ. Ингэснээр Монгол Улсын засгийн газар "THE MONGOLZ" багт болон электрон спортын цаашдын хөгжилд иж бүрэн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Электрон спортын төрөл нь 2023 онд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан “ХАНЖОУ 2022” зуны Азийн 19 дүгээр наадамд 4 төрлөөр багтаж эхэлсэн бөгөөд 2026 онд Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” зуны 20 дугаар наадамд 8 спортын төрлөөр хөтөлбөрт багтаад байгаа билээ.

The MongolZ баг сүүлийн жилүүдэд Азийн “COUNTER STRIKE 2” төрлийн бүхий л рекордуудыг эвдэж, дэлхийн чансааны 3 дугаарт эрэмбэлэгдэж байна. The MongolZ баг тун удахгүй эх орноосоо мордож, “ESL Pro League Season – 21” болон Швед, Дани, АНУ, Австрали, Румын зэрэг улсуудад зохион байгуулагдах чансаа өндөртэй тэмцээнүүдэд өрсөлдөх гэж байна.

ТАНИЛЦ: 2025 онд сүлжээ оруулах 139 цэг
ТАНИЛЦ: 2025 онд сүлжээ оруулах 139 цэг
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 108.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 108.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!