Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр маргааш өдөр их хэмжээний цас орж, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүйг цаг уурчид сэрэмжүүлж байна. Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
Арваннэгдүгээр сарын 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 21-нд нутгийн зүүн хэсэг, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь, талын нутгаар, 21, 22-нд тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө гурав градус хүйтнээс хоёр градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.