Боловсролын сайд П.Наранбаяр болон НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар төлөөлөгч Ян Мү, НҮБ-ын хүүхдийн элч төлөөлөгч, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нараар ахлуулсан Боловсролын яам, Хүүхдийн сан, Хаан банк, Дорнод аймгийн Боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд Матад сумын Мэнэн багийн цэцэрлэг, бага сургуультай танилцжээ. Энэ талаар "Мэнэнгийн тал онд өнтэй сайхан оржээ. Мэнэнгийн отрядад байгаа цэцэрлэг, бага сургууль байгууллагдаад дөрвөн жил болжээ. Хилчдийн болон малчдын балчир хүүхдүүд энд сурч боловсорч байгаа нь хилчид, малчид балчир хүүхдээ сумын болоод аймгийн төвд үлдээдэг байсан цагийг халсан байна. Балчир хүүхдүүд сургуульдаа гэрээсээ явах нь хичнээн чухалыг эцэг эхчүүд баяртайгаар ярьж байлаа. Бид Мэнэнгийн бага сургуулийн жишгээр хилийн ангиудыг түшиглэн цэцэрлэг, бага сургуулиудыг алслагдсан нутгуудад байгуулна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!