Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ченжүүд ханш тогтоож, ам.доллар 3488 төгрөгтэй тэнцэх болов

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 40 секунд

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байна. Монголбанкны өчигдрийн зарласан албан ханшаар нэг ам.доллар 3464.13 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь ам.доллар өмнөх өдрөөс хоёр төгрөгөөр, он гарснаас хойш 44 төгрөгөөр чангарсан дүн болов.

Өнөөдөр арилжааны банкууд нэг ам.долларыг 3455 төгрөгөөр авч харин зарахдаа 3481 төгрөгөөр арилжиж байгаа нь 26 төгрөгийн зөрүүтэй байгаа байгаа юм. Тэгвэл "Найман шарга" зах дээр нэг ам.долларыг 3482 төгрөгөр авч 3488 төгрөгөөр зарж байна. Энэ нь албан ханшаас авах үнэ 18 төгрөг, зарах үнэ 24 төгрөгийн зөрүүтэй байгаа юм.

Ченжүүдийн зүгээс ам.долларыг арилжахдаа Монголбанкны албан ханш хамаардаггүй болохыг ярьж байв. Учир нь, ам.долларын эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж ханш чангарч эсвэл сулардагтай холбоотой. Хэрэв эрэлт их, нийлүүлэлт бага бол ханш чангарах бөгөөд ам.долларын хомсдол үүсвэл мөн төгрөг сулрах шалтгаан нь болдог. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийг ченжүүд тогтоодог болоод удаж байна. Учир нь, арилжааны банкуудад ам.долларыг илүү хямд авч, арилждаг ч бага дүнгээр өгдөг эсвэл зарим үед олгодоггүй зэрэг шалтгаанаас болж иргэд "найман шарга" валют арилжааны төвөөс илүү үнэтэй ам.доллар солиулахаас өөр сонголт алга.

ЦЕГ: “Нисэх буудлын агуулах чөлөөлж, алдагдсан ачааг маш хямд зарна“ гэх мэдээлэл нь олон улсад түгсэн ЦАХИМ ЗАЛИЛАН
ЦЕГ: “Нисэх буудлын агуулах чөлөөлж, алдагдсан ачааг маш хямд зарна“ гэх мэдээлэл нь олон улсад түгсэн ЦАХИМ ЗАЛИЛАН
 
“Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаан дахь ЗГ-ын үнэлгээ F байна“
“Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаан дахь ЗГ-ын үнэлгээ F байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.