Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Шар хадны оношлогооны цэгт хоёр иргэний хариу эерэг гарчээ

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
3 минут 46 секунд

Дүүрэг бүрт Ковид -19 ийн сайн дурын шинжилгээг түргэвчилсэн оношлуураар үнэ төлбөргүй хийж байгаа. Баянзүрх дүүрэгт зохион байгуулж байгаа хоёр ч оношлогооны цэгээр орлоо.

Нийслэлд өнгөрсөн баасан гарагаас эхлэн түргэвчилсэн шинжилгээг хийж эхэлсэн бөгөөд иргэд идэвхтэй хамрагдаж байгааг эмч, сувилагчид хэлж байлаа. 18000119 утсаар урьдчилж цаг аван шинжилгээ өгөх ч иргэд эмнэлэгийн гадаа дугаарлажээ.

Иргэн: Шинжилгээг өгч байж илүү өөртөө итгэх юм шиг санагдаад байна

“Сүрьеэгийн диспансер” буюу дүүргийн Нэгдсэн эмнэлгийн зүүн талд орших төвийн гадаа ойролцоогоор 30 гаруй хүн дугаарласан байлаа. Цагдаагийн ажилтнууд хамгаалалтын цагаан хувцас өмсч иргэдийг зохицуулж байлаа.

Шинжилгээ өгөхөөр дугаарлаж байсан иргэн “Сайн дурын шинжилгээ, үнэ төлбөргүй гэхээр нь гэр бүлээрээ өгөх гээд дугаарлаж байна. Ирэхээсээ өмнө 18000119 дугаар руу залгаж цаг авсан ч оочертой байна. Хэдийгээр шинж тэмдэг илрээгүй ч энэ шинжилгээг өгч байж илүү өөртөө итгэх юм шиг санагдаад байна” хэмээн хэлсэн.

Тус төвд нэг “сул эерэг” тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-рүү шинжилгээг явуулсан ч сөрөг гарсан хэмээн шинжилгээ авч буй сувилагч хэлээд үүнээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Шар хадны шинжилгээний төв: Хоёр эерэг тохиолдол илрүүлсэн

Ингээд Шар хадны эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэд байрлах 32 ортой хүүхдийн эмнэлэгт очлоо. Тус эмнэлгийн гадаа мөн л 50 гаруй хүн дугаарлаж байв. Хамгаалалтын хувцастай цагдаагийн алба хаагчид иргэдийг зохицуулж байлаа.

Тус эмнэлэг рүү шинжилгээ өгөхөөс өөр гадны хүнийг нэвтрүүлэхгүй, хамгаалалтад авчээ. Эмнэлгийн жижүүрээр дамжуулж байж хаалганы наана цаанаас цөөн асуултад хариулт авлаа.

Тус эмнэлгийн захирал “Манай эмнэлэг уг нь ногоон бүс. Гадны хүн орж болно. Гэвч хоёр эерэг тохиолдол илрүүлээд ХӨСҮТ-рүү шилжүүлсэн учраас гадны хүн орохгүй, гадагшаа гарч болохгүй болоод байна. Хариугаа хүлээж байна. Гэхдээ энэ тохиолдлыг корона вирусийн халдвар гэж хэлэхэд хэцүү. Гэр бүлийн дөрвөн хүн оношлуулсны хоёр нь эерэг. Аав, ээж хоёр нь эерэг гараад, хоёр хүүхэд нь сөрөг гарсан. Гэр бүлээрээ ханиадтай байгаа юм билээ” хэмээн хэлсэн юм.

Уг эмнэлэгт мөн л баасан гарагаас хойш шинжилгээ хийж байгаа бөгөөд өдөртөө 200 орчим хүнд шинжилгээ хийж байгааг хэллээ.

Эмнэлгийн гадаа дугаарлаж буй хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ ирсэн байв. Зарим томчууд нь гадаад дугаарлаж, зарим нь машин дотроо хүүхдүүдээ саатуулах аж. Дугаарлаж буй иргэдээс зайдуу нярай хүүхдээ тэвэрч, салхилуулах ээжүүд ч харагдсан. Тэд мөн л дугаараа хүлээж байгаа бололтой.

Иргэд тусгай дугаарт залган цаг авч, цагаараа үйлчлүүлбэл асуудалгүй мэт харагдах ч иргэд ийнхүү бөөгнөрөл үүсгэж буй нь муугаар бодоход халдварын тархалтыг нэмэгдүүлэх талтай.

Тус эмнэлэгт эмч нар үзэж, эмчилгээ хийхгүй бөгөөд эмч нар нь хоёрдугаар төв эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэгт хуваагдан ажиллаж байгаа юм байна. Энэ эмнэлэгт үзүүлэхээр цаг авсан иргэд дээрх тусгай дугаарт залгаж, аль эмнэлэгт үзүүлэхээ лавлаж болох юм байна. 

Нийслэлийн есөн дүүрэгт дараах цэгүүдэд үнэ төлбөргүй корона вирусийн түргэвчилсэн оношлогоо хийгдэж байна:

Б.Цэдэвсүрэн 

Өчигдөр 827 тээврийн хэрэгслээр нийт 44,957 хүн зорчжээ
Өчигдөр 827 тээврийн хэрэгслээр нийт 44,957 хүн зорчжээ
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.