ТҮР ХОРОО: Хөлбөмбөгийн холбоо 5.6 тэрбумын өртэй. Уг холбоог тойрсон бүлэглэл үүссэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 20 секунд

Монголын хөлбөмбөгийн холбоог аврах түр хороо нэгдүгээр сарын 15-нд байгуулагдсан. Уг түр хороо өнөөдөр /2025.02.21/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Хөлбөмбөгийн холбоо нийт 5.6 тэрбумын өртэй. Хувь хүнээс барьцаалсан хүүтэй зээл авсан байна. Холбооны удирдлага болон дотоод ажилчдаас хүүтэй мөнгө зээлсэн нь санхүүгийн гүйлгээнүүдээс харагдаж байна. Холбооны хөрөнгөөр эрх бүхий албан тушаалтан, эгч дүүсээрээ тийз захиалга хийсэн байх жишээний. 2019 онд буюу өмнөх удирдах зөвлөлийн баталсан урамшуулал олгох системийн дагуу 30 мянган ам.долларын 10 хувь, 762 мянган ам.долларын 10 хувь гэх мэт Ерөнхийлөгчийн маркетингийн хэлтэст олгох тушаалуудын баримт бичиг олдсон.

Уг урамшууллын тогтоолыг хүчингүй болгож болох байсан атал цөөн хэдэн хүмүүс 2-10 сая төгрөгийг тогтмол авдаг байжээ. Холбооны өмнөх удирдах албан тушаалтнууд шаардлагатай баримт, материалуудыг гаргаж өгөхгүй байгаа. Одоогийн үүрэг гүйцэтгэгч гарын үсэг, албан бичигтэйгээр банкуудаас дансны хуулгуудыг авсан.

Зарим материалуудыг гаргаж өгсөн боловч гадна болон дотоодын аудитын дүгнэлтүүдийг цаасан хэлбэрээр олж чадаагүй байна.

Шигшээ багийн бэлтгэлийн баазыг барьцаалсан. Сая чөлөөлөгдлөө. Ямар шугамаар чөлөөлөгдсөн мөнгө нь төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байна. Хоёр удаа 500 саяар буюу 1 тэрбумаар барьцаалсан байсан. Хоёрдугаар сарын 24-нд удирдах зөвлөлийн ээлжит хурал болно. Түр хороонд ажиллах явцад холбооны аппарат нь зөвлөлийн гишүүдэд үнэн зөв мэдээлэл огт өгч байгаагүй. Зөвлөл нь бүх асуудлуудыг нягталж шалгаж үзээгүй. Чухал шаардлагатай мэдээллүүдийг нуун дарагдуулсан байна гэж түр хорооноос дүгнэсэн.

Үүнийг үргэлжлүүлэн шалгаж байна. Барилгын засвар үйлчилгээ нэрээр хэтэрсэн өндөр үнийн дүнтэй гүйлгээнүүд байна. Тендер зохион байгуулсан гэрээ нь олдохгүй байна. Хөлбөмбөгийн холбоог тойрсон санхүүгийн ашиг сонирхол бүхий бүлэглэл үүсэж холбооноос мөнгө авдаг гэж хардаж байна" гэв.

Тэдний зүгээс:

  1. МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн даргыг Холбооны дүрмийн 56-р зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж хөлбөмбөгийн спортод хамааралгүй мэргэжлийн зохих шаардлагыг хангаагүй хүнийг томилсон;
  2. Зөвлөлийн 2024 оны 12-р дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот Тогтоолын дагуу хөлбөмбөгийн орчинд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, тус хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлыг ЕНБД Т.Дагвадоржид даалгасан боловч биелүүлж ажлаагүй
  3. Хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийн санхүүжилтыг шалгах Түр хороо байгуулахдаа үндсээ хариуцсан ажлаа үнэн зөвөөр хийж тайлагнаагүй, ашиг сонирхлын зөрчил бүхий хүмүүсийг томилж өөрсдийнхөө булхайг өөрсдөө шалгах нөхцлийг бүрдүүлэх ёс зүйгүй шийдвэр гаргасан гэж үзэж буй.

ТАНИЛЦ: Маргаашаас ТЭГШ, СОНДГОЙГООР хөдөлгөөнд оролцох болон дугаарын хязгаарлалт хийх бүсүүд
ТАНИЛЦ: Маргаашаас ТЭГШ, СОНДГОЙГООР хөдөлгөөнд оролцох болон дугаарын хязгаарлалт хийх бүсүүд
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!