Улсын заан Б.Бат-Өлзийгийн хүү Б.Өсөх-Ирээдүй өсвөрийн бөхийн барилдаанд үзүүрлэв

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 39 секунд

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны эхний өсвөрийн бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Тус барилдааны 11-12 насны төрөлд 64 бөх барилдсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, өсвөрийн бөх А.Алтан-Эрдэнэ түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Нийслэлийн 118-р сургуулийн өсвөрийн бөх Б.Өсөх-Ирээдүй /Бат-Өлзий зааны хүү/ үзүүрлэв. Дөрөвт Хүүхдийн ордны өсвөрийн бөх С.Тэнүүн, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат өсвөрийн бөх Б.Чулуун нар шалгарлаа.

Уран барилдааны шагналыг Хүүхдийн ордны С.Тэнүүн, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Налайх, 119-р сургуулийн Б.Азжаргал нар гардсан юм.

Дунд нас буюу 13-14 насны төрөлд 92 хүүхэд барилдсанаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, өсвөрийн бөх Н.Эрхэмбаяр түрүүлж, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, өсвөрийн бөх Х.Хүслэн үзүүрлэв. Гуравт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн өсвөрийн бөх Э.Сод-Эрдэнэ шалгарч, зургаад Завханы Г.Энхтамир, Налайхын С.Шинэ-Идэр, Орхоны Н.Эрхэмбаяр нар үлдэв.

Харин 15-16 насны төрөлд 144 хүүхэд барилдсанаас Дархан-Уул аймгийн харьяат, өсвөрийн бөх Р.Омар түрүүлж, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, өсвөрийн бөх Э.Нарантулга үзүүрлэв. Гуравт Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Э.Сэрдамба шалгарсан бол тавд Говьсүмбэрийн Б.Батбилгүүн, Ховдын Б.Мөнхбаатар нар үлджээ.

Нэг унц алт 10.1 сая төгрөгт хүрэв
Нэг унц алт 10.1 сая төгрөгт хүрэв
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!