БОДИБИЛДИНГ ХОЛБОО: Допинг илэрсэн дөрвөн тамирчин ойрын хугацаанд Б сорьцоо шинжлүүлэх боломжтой

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 29 секунд

Монголын Бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос 2024 оны долоодугаар сарын 5-8-ны хооронд зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр авсан допингийн шинжилгээний хариуг танилцуулсан. Улмаар Б.Сугарсүрэн, М.Алтайбаатар, Г.Ууганчимэг, Э.Эрхэмбилэг нарын шинжилгээнээс допингийн хориглосон жагсаалт дахь бодисууд илэрсэн талаар мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор МУГТ Б.Сугарсүрэн өөрийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд "Допингийн шинжилгээний хариу гараагүй байхад намайг гүтгэсэн" гэсэн юм. Тэгвэл үүсээ буй нөхцөл байдалтай холбогдуулан Монголын Бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо дараах мэдэгдлийг гаргажээ.

Эл мэдэгдэлд "Ойрын хугацаанд допингийн мэдэгдэлтэй холбоотой асуудлаар олон нийтийг бухимдуулж байгаад холбооны зүгээс харамсаж байна.

Монголын Бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо нь өөрт хамаарах хүрээнд та бүхнийг ташаа мэдээлэлд автахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү мэдэгдлийг хүргэж байна.

Мөн Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллага нь өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу Дэлхийн допингийн эсрэг байгуулага (WADA)-тай холбогдож “Б” сорьцыг шинжлүүлэх хугацааг сунгах зөвшөөрөл авсан учир холбогдох тамирчид ойрын хугацаанд Олон Улсын Бодибилдинг Фитнессийн Холбоо (IFBB)-той холбогдож “Б” сорьцоо шинжлүүлэх нь нээлттэй болно" гэжээ.

Төгрөг, валютын хадгаламж буурав
Төгрөг, валютын хадгаламж буурав
 
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!