Зудын нөхцөл байдлын үнэлгээгээр 10 аймгийн 30 сум цагаан зудтай, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх нутгаар, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар нэн их болон их эсрдэлтэй үнэлэгджээ.
Өвөлжилт хүндэрсэн аймгуудад сум болон аймгийн нөөцийг гаргах ажиллагаа явагдаж байна. Малын хорогдлын тоо хэмжээ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад харьцангуй бага хувьтай гэж УОК-оос мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12.1 мянган малчин өрхийн 5.2 сая толгой малтай отор нүүдэл хийн өвөлжиж байгаа аж.
Харин хаваржилтын нөхцөл байдлын хувьд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь цастай байна. Ялангуяа зүүн аймгууд болон ой ихтэй газруудаар хуурайшилт ихтэй байхаар тооцоологдоод байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!