Сар шинийг угтсан кредит картын урамшуулал зарлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Голомт банкны кредит картын харилцагчид 2024.02.28-ны өдрийг дуустал томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Голомт банкны ПОС дээр болон SocialPay аппликэйшн ашиглан кредит картаараа төлбөр тооцоо хийгээд урамшуулалд хамрагдаарай. Өөрөөр хэлбэл, сонгогдсон байгууллагуудаас таны кредит картаар хийсэн 500,000₮-ийн гүйлгээ тутамд 1 сугалаа олгоно. Урамшууллын хугацаанд үүссэн нийт сугалаанаас 1 азтаныг тодруулж, Iphone 16 pro max гар утсыг бэлэглэх юм.

Мөн хамгийн эхэнд кредит картаараа худалдан авалт хийсэн 200 харилцагчид хамтрагч байгууллагуудын 30,000₮-ийн купон, шинээр виртуал кредит карт идэвхжүүлсэн эхний 500 харилцагчид “CU” сүлжээ дэлгүүрийн 10,000₮-ийн купоныг тус тус бэлэглэх юм.

Та 2025.02.17 – 2025.02.28-ны хооронд SocialPay аппликэйшний Нэмэлт цэс – Лояалти хөтөлбөр эсвэл loyalty.golomtbank.com вэбсайтаар бэлгийн купоноо авах бөгөөд идэвхэжсэн бэлгийн купон 2025.03.10-ныг дуустал хүчинтэй байна.

Урамшуулал үйлчлэх сүлжээ дэлгүүр:

  • Оргил супермаркет
  • Имарт худалдааны төв
  • Сансар супермаркет
  • Номин супермаркет

Та өөрт үүссэн сугалааг шалгахдаа дараах сувгуудыг ашиглаарай.

  • SocialPay аппликэйшн – Нэмэлт цэс – Лояалти хөтөлбөр
  • golomtbank.com
  • Харилцагчийн үйлчилгээний төв 1800-1646

Та Голомт банкнаас гаргадаг кредит картуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

АТГ гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ
АТГ гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ
 
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!