Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван нэрийн эмийг татан авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг дэмжих,төлөвшүүлэх зорилготой өдөр болгон 2002 оноос дэлхий дахинд тэмдэглэж эхэлсэн.

Энэ жилийн онцлог нь дэлхийн хэмжээнд хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилготой дэлхийн санаачилгад нэгдсэн улсуудын нэг болсон явдал байв.

Манай улсад жилд ойролцоогоор 0-19 насны 100-120 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байна.

“Хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд чанартай эмээр тасралтгүй эмчлэх, өвдсөн хүүхдийг тогтмол хянах, үе тэнгийнхэнтэй хамт нийгмийн харилцаанд оруулах зэрэг цогц арга хэмжээг эрүүл мэндийн ажилтан болон хорт хавдраар өвдсөн хүүхэд, түүний гэр бүлийнхэнтэй нь хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг.

Эрүүл мэндийн яам нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан, Сэйнт Жуд Хүүхдийн хавдрын эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах ДэлхийнПлатформ”-р дамжуулан хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай 35 нэрийн эм хүлээн авахаас эхний ээлжийн 3 нэрийн эмийг хүлээн авлаа. Энэхүү хамтын санаачилгын дэмжлэгээр чанарын баталгаатай хүүхдийн хорт хавдрын эм таван жилийн хугацаанд тасралтгүй нийлүүлэгдэх юм.

Х.Баттулга: 2008 онд С.Баярын ЗГ-ын үед Тавантолгойн бүлэг ордоос “Ухаа худаг”-ийг MCS-д өгсөн нь илтэд хууль бус үйлдэл
Х.Баттулга: 2008 онд С.Баярын ЗГ-ын үед Тавантолгойн бүлэг ордоос “Ухаа худаг”-ийг MCS-д өгсөн нь илтэд хууль бус үйлдэл
 
П.Сайнзориг: Ногдол ашгийн мөнгөөр орлого олох дэд бүтцийн төслийг санхүүжүүлсэн бол 2-3 жилийн дараах ногдол ашиг нугарах боломжтой
П.Сайнзориг: Ногдол ашгийн мөнгөөр орлого олох дэд бүтцийн төслийг санхүүжүүлсэн бол 2-3 жилийн дараах ногдол ашиг нугарах боломжтой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!