Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧИГЛЭЛ: Маргаашаас “Тэрэлж-Офицер“ чиглэлийг богиносгож “10 шар байр-Тэрэлж“ чиглэлд үйлчилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Налайх дүүргийн 1 болон 6 дугаар хорооны иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор Х:4 “Тэрэлж-Налайх-Офицеруудын ордон” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, маргааш буюу хоёрдугаар сарын 15-наас эхлэн Х:4 “10 Шар-Тэрэлж” болгон шинэчлэхээр болжээ.

Тус чиглэлд өдөрт “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 1 автобус 3 рейс буюу 5 цаг хүлээдэг байсныг Х:4 “10 шар байр-Тэрэлж” гэсэн богино эргэлттэй болгож байгаа аж.

Зорчигчдын хувьд Налайхаас Офицер орох бол Х:5 “Налайх-Офицерууудын ордон” чиглэлд дамжин суух боломжтой гэнэ. Х:4 чиглэлээр үйлчлүүлдэг зорчигчдыг төрлөөр нь харьцуулбал, хамгийн өндөр хувийг ахмад настан /карт/ эзэлдэг бол хамгийн бага хувийг хүүхэд эзэлж байгаа гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

СТАТИСТИК: Импортын АМЬД ЦЭЦГИЙН нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 2.5 дахин өсжээ
СТАТИСТИК: Импортын АМЬД ЦЭЦГИЙН нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 2.5 дахин өсжээ
 
Эрдэнэт хотод ноцтой осол гарч дөрвөн хүн нас барсны гурав нь үйлдвэрийн ажилчид байжээ
Эрдэнэт хотод ноцтой осол гарч дөрвөн хүн нас барсны гурав нь үйлдвэрийн ажилчид байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.