Хууль бусаар хотон шувууны эд эрхтэн, чонын арьс, янгирын эвэр тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Энэ оны эхний хоёрдугаар сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотыг тойрсон хяналт шалгалтаар нийт 59 үйлдлийг илрүүлснээс гэмт хэргийн шинжтэй 10, зөрчлийн шинжтэй 49 байна.

Тухайлбал: Хотон шувууны эд эрхтэн, тарвага, чонын арьс, эд эрхтэн, зээр, хойлог, янгирын эвэр, зохих зөвшөөрөлгүй загас тээвэрлэж явсан гэх мэт үйлдлийг илрүүлсэн..

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, торгоно” гэж заасан байдаг.

Мөн дээрх амьтан барьсан, агнасан, тээвэрлэсэн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар “Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэсний дагуу 820.0-880.0 мянган төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг төлүүлдэг. Жишээ нь, тарвагыг эр эмээс нь хамаарч 410-440 мянган төгрөөр үнэлсэн байна.

Харин энэ үйлдлийг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр үйлдсэн бол 5.4-27.0 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Иймд ховор амьтан ургамлын зүйл тэдгээрийн гаралтай эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, тээвэрлэх, худалдан авахгүй байхыг иргэд олон нийтэд сэрэмжлүүлж байна.

“Найман шарга“ төвд нэг ам.доллар 3480 төгрөгтэй тэнцэв
“Найман шарга“ төвд нэг ам.доллар 3480 төгрөгтэй тэнцэв
 
ӨВЛИЙН НААДАМ: Тамирчид дараах тэмцээнүүдэд аваргын төлөө өрсөлдөж байна
ӨВЛИЙН НААДАМ: Тамирчид дараах тэмцээнүүдэд аваргын төлөө өрсөлдөж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!