Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс төрөөс ангид “Боловсролын реформ” хөдөлгөөн эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

“Боловсролын реформ” ТББ-ийн зүгээс өнөөдөр /2020.01.15/ мэдээлэл хийлээ.

1990 оноос хойш Монгол Улс боловсролын шинэчлэлтийг тасралтгүй хийж байгаа гэх боловч сүүлийн 30 жилийн хугацаанд манай боловсролын системийн үзүүлэлт 187 улсаас 101-р байранд жагсаж байна. Үүнтэй холбогдуулан “JAICA” болон Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаанаас үзэхэд боловсролын шинэчлийг хийхдээ төлөвлөх, хэрэгжүүлэх, сайжруулах, үнэлэх гэсэн арга замыг ашиглаагүй, монгол хүний жишигт таарсан боловсролын суурь судалгааг хийлгүйгээр шууд сайжруулахыг зорьж байгаа нь сургалтын системийн шинэчлэлийн үр дүнг бий болгож чадахгүй байна гэлээ.

“Боловсролын реформ” ТББ-ийн зүгээс үндсэн 6 стратекийг баримтлан ажиллах болно гэдгээ мэдэгдэв.

“Боловсролын реформ” ТББ-ын гишүүн сэтгүүлч Ч.Болортуяа “Сүүлийн 2 жил боловсролын асуудлаар нийтэлж байна. Боловсролын тэгш бус байдал, боловсролын чанар, хүртээмж хангалтгүй байна. БҮТ жил болгон сурагчдын сурлагын чанарын үнэлгээг хийдэг. Гэхдээ маш хангалтгүй чанарын үзүүлэлт байдаг. Жишээ нь гэхэд 2018 онд хийсэн 5, 12-р ангийн дүнгийн үзүүлэлтээс харахад нийт хичээлийн дундаж үзүүлэлт 100 хувийн 50 хувьд ч хүрэхгүй байна. Харин 2000 онд 60 хувийн үзүүлэлттэй байсан байна. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдал анхааралдаа авах хэрэгтэй байна. Үүнээс гадна хүүхэд хаана амьдарч байгаагаасаа хамаараад 50 онооны зөрүүтэй. Ямар сургуульд сурч байгаагаасаа хамаараад 180 онооны зөрүүтэй байна” хэмээлээ.

Боловсролын реформ ТББ нь улс төрөөс ангид байх болно гэдгээ илэрхийлсэн юм. Боловсролын хөгжлийг дэмждэг хэн бүхэнд манай байгууллага нээлттэй гэдгээ хэлэв.

 

 

Б.Баярчимэг

Сонгуулийн үеэр Фэйсбүүк компанитай хамтарч ажиллана
Сонгуулийн үеэр Фэйсбүүк компанитай хамтарч ажиллана
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.