Монгол Улсын гадаад валютын нөөц оны эцэст 5.5 тэрбум ам.доллар /5.509.82/-т хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон юм. Харин энэ оны нэгдүгээр сард ГВУН 4.8 тэрбум ам.доллар буюу 4 тэрбум 884 сая 28 мянган ам.доллар болов. Энэ нь 11.24 хувиар буурсан дүн болж байна.
Монголбанкны мэдээлснээр гадаад валютын жилийн хэлбэлзэл 9-10 дугаар сард ажил, үйлчилгээг дагаж гадаад худалдаа дагаж идэвхждэг тулд валют их гардаг байна. Харин сүүлийн үед автомашины импорт болон гадагшаа аялал жуулчлалын урсгал нэмэгдсэн нь буюу монголчууд дулаан орныг зорих болсон нь валютын нөөцөд нөлөөлөх болжээ.
Ам.долларын ханш чангарч ГВУН буюу гадаад валютын улсын нөөц нэмэгдэх эсвэл буурах нь манай эдийн засаг руу орж гарч буй валютын урсгалаас шууд хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, валют орох урсгалаас илүү гарч буй урсгал нь их байгаа нь экспорт буурч, импорт идэвхтэй өссөнийг илтгэдэг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!