Ажил эрхлээгүй байхад нь улсын төсвөөс 24.5 сая төгрөгийн цалин олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Прокурорын байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 3-наас 7-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48542, мөрдөн байцаалтын 2857 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 233 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Н.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдыг дадлагажигч эмчээр томилон, ажил эрхлээгүй байхад улсын төсвөөс 24.5 сая төгрөгийг цалин олгосон, мөн бусдыг хөдөлмөр эрхлээгүй байхад цалин олгохоор шийдвэрлэн 13 сая төгрөгийг шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Уурын зуухнуудын 67 хувь нь агаар бохирдуулсны төлбөр төлдөггүй
Уурын зуухнуудын 67 хувь нь агаар бохирдуулсны төлбөр төлдөггүй
 
УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэжээ
УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!