Уурын зуухнуудын 67 хувь нь агаар бохирдуулсны төлбөр төлдөггүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 56 секунд

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран 100кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй нийт 139 объектыг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтад хамрагдсан объектуудаас 34 объект улирлын чанартай ажилладаг тул үйл ажиллагаа явуулаагүй, 5 объект төвийн дулааны шугам, хийн халаагуураар шийдсэн нөхцөл байдал тогтоогдож, бусад 100 объект /дулааны цахилгаан станц 6, зуух ашигладаг объект 94/-д хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн байна.

Хяналт шалгалт хийсэн 100 объектод давхардсан тоогоор 496 зөрчил, дутагдал илэрсэн. Илэрсэн зөрчил, дутагдалыг хувиар илэрхийлбэл:

-35 хувь нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй,

-70 хувь нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй,

-66 хувь нь өмнөх оны байгаль орчны менежментийн төлөвлөөг тайлагнаж дүгнүүлээгүй,

-61 хувь нь орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд агаар, хөрс, усан орчинг шинжилгээнд хамруулаагүй,

-30 хувь нь зуухны янданд шүүлтүүр суурилуулаагүй,

-60 хувь нь утаа шүүгч, үнс баригчийг зураг төслийн дагуу угсарч суурилуулаагүй,

-75 хувь нь зуухны яндангаас гарах хаягдал утаанд бохирдуулагч бодисын шинжилгээ хийлгээгүй,

-67 хувь нь агаарын бохирдлыг хянах дотоод хяналтын багажгүй, агаар бохирдуулсны төлбөр төлдөггүй үнсийг битүүмжилсэн агуулахад хадгалаагүй,

-20 хувь нь цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөлгүй,

-76 хувь ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй,

-70 хувь нь ус ашигласны төлбөр төлсөн төлдөггүй,

-42 хувь нь зуухнаас гарсан үнс, хог хаягдлыг ангилан ялгадаггүй зөрчил, дутагдлууд илэрсэн байна.

Шалгалтаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Хог хаягдлын тухай, Агаарын тухай хууль тогтоомжийн зөрчсөн нь тогтоогдсон 50 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа цэргийн ангиуд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиуд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудын усан халаалтын зуухны байгууламжид илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар Салбарын Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгавар хүргүүлсэн.

Мөн улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлдэг, үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдэгдэл, зөвлөмж хүргүүлсэн байна.

Дайвар ачаанд нуусан хар тамхийг хүлээн авч, худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Дайвар ачаанд нуусан хар тамхийг хүлээн авч, худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Ам.долларын ханш 3512 төгрөгтэй тэнцэв
Ам.долларын ханш 3512 төгрөгтэй тэнцэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!