Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбуу: АН, Ардын намын клуб биш. Дотоод ардчилалтай, үнэт зүйлтэй нам байх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа өнгөрсөн баасан гарагт /2025.02.07/ мэдээлсэн. Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зурсан байдаг.

АН-ын дарга Л.Гантөмөр "Улс төрийн зөвлөлийн хурлаар Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авах талаар шийднэ. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн ЗГ-ын бодлогыг их олон удаа эсэргүүцэж байгаа" гэдгийг мэдэгдсэн байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу түүнд "Ардчилсан нам Ардын намын клуб биш. Ардчиллаа хамгаалдаг, дотоод ардчилалтай, үнэт зүйлтэй нам байх ёстой" гэх үгээр хариу барьжээ.

Д.Ангар: Нүүрсний жаахан өсөлт хараад ченж компаниудаа хөөгөөд явуулчихдаг улс Монголоос өөр байхгүй
Д.Ангар: Нүүрсний жаахан өсөлт хараад ченж компаниудаа хөөгөөд явуулчихдаг улс Монголоос өөр байхгүй
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана