Засгийн газар 2025 онд экспортыг 83 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавиад буй. Нүүрсний экспортод голлох нөлөө үзүүлэх зах зээл нь мэдээж БНХАУ мөн. Хятадын худалдан авалтын хэмжээнээс шалтгаалж, нүүрсний экспортын хэмжээнд голлох жин дарна.
Тэгвэл эдийн засагч Д.Ангар өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр:
Хөрөнгийн Бирж дээрх манай нүүрсний арилжаа гэнээ. Сүүлийн тавыг нь л харлаа. Бүгдэд нь "Худалдан авагч үнийн санал ирүүлээгүй" гэнэ. Өөрөөр хэлбэл яг одоо Монголын нүүрсийг авахгүй гэнэ. Өмнө нь Монголын нүүрсийг зардаг байсан Хятадын жижиг, дунд хэмжээний 200 гаруй ченж компаниуд одоо бараг бүгдээрээ Австралийн нүүрс рүү орсон гэнэ. Монголын нүүрсэн дээр Хятадын том төрийн өмчит компаниуд л үлдсэн.
Тэдний нүүрс авах, авахгүй нь зөвхөн бизнесийн асуудал биш. Уулын буга харж унасан бухаа хаяна гэдэг шиг нүүрсний жаахан өсөлт хараад жижиг, дунд хэмжээний ченж компаниудаа хөөгөөд явуулчихдаг улс Монголоос өөр байхгүй байх.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!