Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дамжин суултын талаар асуусан зорчигчийг “Би яаж мэддэг юм, Х.Нямбаатараасаа асуу“ гэж загнасан жолоочийг 25 мянгаар торгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн Н.М-ээс нэгэн гомдол иржээ. Тодруулбал "Зорчигч тээвэр-4" ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай автобусны жолооч Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4 3,4-р хороолол-Гандан” чиглэлд ажиллахдаа дамжин суултын талаар асуусан чинь "Би яаж мэддэг юм Х.Нямбаатараасаа асуу" гээд зүй бус үг хэллэгээр маш их доромжилсон. Арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.

Гомдлын дагуу "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-нд “Скайресорт“-д болно
“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-нд “Скайресорт“-д болно
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна