Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхий дээрх хамгийн эртний биет олджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

1960 онд дэлхийд унасан солирын хэлтэрхийг судалж үзэхэд 7.5 тэрбум жилийн настай болох нь тогтоогджээ.

Энэ нь манай нарны аймаг үүсэхээс ч өмнө байсан оддын нэг хэсэг аж. Манай нарны аймаг 4.6 тэрбум, дэхий 4.5 тэрбум жилийн настай. 

Од мөхөхөд доторх тоосонцор нь сансрыг уудамд цацагдаж тархдаг. Тэдгээр тоосонцор шинэ одод, гараг эрхэс, сар, солирыг үүсгэж байдаг байна.

АНУ, Швейцарын хамтарсан судалгааны баг 1696 онд Австралийн Мурчисонд унасан солирын хэсгээс олдсон 40 ширхэг биетийг судалжээ.

Сансрын цацраг туяа аливаа биеттэй таарахдаа шинэ элементүүд үүсгэж байдаг. Удаан хугацаанд огторгуйн туяанд өртсөн бол үүсэх элементийн хэмжээ өндөр байдаг. Иймээс тоосонцоруудын насыг тогтоохын тулд судлаачид эхлээд сансрын цацраг туяанд хэр удаан байсныг нь судалдаг. Эрдэмтэд Ne-21 гэх элементийг ашиглан тэдгээр тоосонцрын насыг тогтоожээ.

Өмнө нь дэлхий дээр олдсон хамгийн өндөр настай биет 5.5 тэрбум жил байв.

Эрдэмтэд судалгааны тайлангаа өчигдөр “Proceedings of the National Academic of Sciences” сэтгүүлд нийтэлсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Трампийн импичменттэй холбоотой Украиний компанийг оросын тагнуулууд хакерджээ
Трампийн импичменттэй холбоотой Украиний компанийг оросын тагнуулууд хакерджээ
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.