Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“YouTube” энэ жил “Rewind” бичлэг хийхгүй

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 5 секунд

“YouTube” сүлжээ жил бүр хийдэг өмнөх оны онцлох сэдвүүдийг багтаасан уламжлалт “Rewind” бичлэгээ энэ жил хийхгүй байхаар шийджээ.

“2010 оноос хойш бид хамгийн сонирхолтой видео бичлэгүүд, трендийг эргэн санаж жил бүр “Rewind”-ийг хийдэг байлаа. 2020 он тэс өөр болж хувирсан учир энэ удаа уламжлалыг сахих нь тохиромжгүй гэж бид үзлээ. Тиймээс бид энэ жил “Rewind”-ийг алгасаж байна” гэж “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна.

“YouTube”-ийн удирдлагууд  цар тахлаас үүдэн зул сар, шинэ жилийн баярын олон арга хэмжээг цуцлах эсвэл зохион байгуулах хэлбэрийг нь өөрчлөхөөс өөр аргагүй болжээ.

Өмнөх видеог 2019 оны 12 дугаар сарын 5-нд “YouTube” дээр байрлуулж байжээ. Харин “YouTube Rewind 2018” бичлэг нь хамгийн их dislike-тай бичлэгээр тодорсон аж.

2018 ОНЫ REWIND БИЧЛЭГ

 

“Большой театр” 1.2 тэрбум рублийн алдагдал хүлээжээ
“Большой театр” 1.2 тэрбум рублийн алдагдал хүлээжээ
 
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.