Д.Очирбат: Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас 2000 тун авахаар захиалсан байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Менингикоккт халдварын улмаас гурван настай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад буй. Харин хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь сөрөг гарсан бол нэгнийх нь хариу маргааш гарах аж.

Тус өвчний талаар ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай улсад менингококк халдварын томоохон дэгдэлт 1972-1974 онд жилдээ 2765 тохиолдол бүртгэгдэж, 285 иргэн нас барж байсан. Түүнчлэн 1992-1994 онд 3084 тохиолдол бүртгэгдсэнээс 253 нь нас барсан. Харин 1994, 1995, 1996 онд 2-18 насны хүүхдүүдийн 98 хувийг вакцинд хамруулсанаар өвчлөл буурч, 300 тохиолдол бүртгэгдэж, 40 иргэн нас барсан байдаг.

Менингикоккт халдварын үечлэл 5-6 жил тутамдаа дэгддэг. Математик загварчлалын тооцооллоор 2023, 2024 онд энэ өвчлөл нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан байдаг.

Пфайзер компаниас 2000 тун вакцин захиалсан байгаа. Цаашдаа халдвар, тохиолдлын тоо ихэсвэл 30 мянган вакциныг захиалахаар төлөвлөж байна" гэлээ.

“Орон нутагт түр орлон гүйцэтгэгч гэж томилдгийг цэгцэлнэ“
“Орон нутагт түр орлон гүйцэтгэгч гэж томилдгийг цэгцэлнэ“
 
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!