Хоорондоо муудалцсаны улмаас 15 настай охин архидан согтуурсан үедээ өөрийн найз залуугаа хутгалж хөнөөсөн хэрэг гарч нийгмийг багагүй цочроосон. Ер нь ганц энэ ч биш өсвөр насны охид нэгнээ зодож гэмтээх эсвэл эцэг, эхийнхээ биед халдсан гэх хэргүүд өмнө нь ч гарч байв. Жишээлбэл,
-Кэйс-1: БГД-т хувийн таарамжгүй харьцаанаас болж, охид нэгнээ зодов
2024 оны хоёрдугаар сарын 20-нд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ... хотхонд нэр бүхий хүүхдүүд хувийн таарамжгүй харилцааны улмаас нэгнийгээ зодсон гэх асуудлыг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэн шалгаж байв.
Кэйс-2: Хөвсгөл аймагт өсвөр насны охид бүлэглэн нэгнээ зоджээ
2024 оны есдүгээр сарын 27-нд охид бүлэглэн нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Бичлэгийн дагуу Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байсан.
Кэйс-3: Дорнодод 14 настай охин нэгнээ зодож байхад бусад нь бичлэг хийж зогсов
2024 оны арванхоёрдугаар сарын 03-нд Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед мөн насны үе тэнгийн сурагч халдан, бусад нь бичлэг хийж байсан үйлдэл олны дургүйцлийг хүргэж байв.
Мөн дээрх жишээнүүдээс гадна ЕБС-ийн бага, дунд ангид охид нь хөвгүүддээ хэт дээрэнгүй хандан зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулдаг тохиолдлууд ч гардаг. Нийгэмд "Хөвгүүдийг хүмүүжүүл", "Охидыг хайрла, хүндэл" гэх мэт үзлүүд түгээмэл байдаг. Гэвч зөвхөн дээрх жишээнүүдээс харахад, хөвгүүдийн хүмүүжилд анхаардаг шигээ охидынхоо хүмүүжилд ч маш сайн анхаарах цаг хэдийнэ болсон байгаа та бүхэн харж болно.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!