Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мандуул: Иргэн, ААН-үүдтэй хамтарч барилга дээрх хаяг, самбарын хэмжээс, өнгө, байрлал зэрэгт нэгдсэн стандарт мөрдөнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Чингэлтэй дүүрэг төвийн зургаан хороодын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрлийн шон хооронд болон байрнууд дунд эмх замбраагүй унжсан байсан цахилгааны утас, кабелуудыг тусгай багаж хэрэгслээр багцалж цэгцэлжээ. Мөн шаардлага хангахгүй болсон хаяг, самбаруудыг буулган Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан төмөр шон бүхий тулгуурт 120 гаруй байгууламжийг буулгаж, зам, талбайд үүссэн нүхэнд цутгалт хийн битүүлж тэгшилсэн байна.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Өнгөрсөн өдрүүдэд дүүргийн 1, 2, 3, 5, 13 дугаар хорооны зарим байршлуудад өнгө үзэмж муутай хаяг, сурталчилгааны самбаруудыг зохих журмын дагуу иргэн, ААН-үүдтэй харилцан зөвшилцөж буулгалаа. Дэлхийн олон хотуудын жишгээр барилга дээрх хаяг, самбарын хэмжээс, өнгө, байрлал зэрэгт тодорхой нэгдсэн стандарт тогтоож, энэ тал дээр бизнес, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, ААН-үүдтэйгээ сайн ойлголцож, хамтарч ажиллана” гэлээ.

Дуудлагын жолооч нэрээр ирсэн залуу жолоочийнх нь нүд рүү нулимс асгаруулагч цацан, чирч буулгаад машиныг нь дээрэмджээ
Дуудлагын жолооч нэрээр ирсэн залуу жолоочийнх нь нүд рүү нулимс асгаруулагч цацан, чирч буулгаад машиныг нь дээрэмджээ
 
Энэ онд ЭМД-аа өөрөө хариуцан төлөх 116 мянган малчны 16.6 хувь нь ЭМД-аа төлөөд байна
Энэ онд ЭМД-аа өөрөө хариуцан төлөх 116 мянган малчны 16.6 хувь нь ЭМД-аа төлөөд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.