УТААНЫ СОНСГОЛ: Агаарын бохирдлыг бууруулах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр (2025.02.03) Төрийн ордонд болж байна. Сонсголд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Даваасүрэн нарын албаны хүмүүсээс гадна ТББ, иргэдийн төлөөлөл оролцож буй.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн даргалж буй өнөөдрийн сонсголоор Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд, Утааны асуудал: Стандарт, хяналт гэсэн хоёр сэдвээр танилцуулга хийж, шинжээчид дүгнэлтээ танилцууллаа.

Шинжээч, Орчны эрүүл мэндийн судлаач, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд “Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хатуу түлшний хэрэглээг халах шаардлагатай”-г тодотгосон бол шинжээч, шинжлэх ухааны доктор Ж.Нарангэрэл “Сайжруулсан шахмал түлшийг солих шаардлагатай байна. Өнөөгийн нөхцөлд хамгийн тохирох түлш нь хагас коксон түлш буюу хөх нүүрс юм. Хөх нүүрсний хэрэглэснээр хүхрийн агууламж 0.3 хувь, нарийн ширхэгт тоосонцор РМ2.5, РМ10 тоосонцорын хэмжээ 50 хувиар буурах боломжтой” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Ерөнхий хяналтын сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна

С.Одонтуяа: Иргэдэд ипотекийн зээл хангалтгүй, өндөр хүүтэй учраас хүн бүр авч чадахгүй байна. Үүнд том реформ хэрэгтэй
С.Одонтуяа: Иргэдэд ипотекийн зээл хангалтгүй, өндөр хүүтэй учраас хүн бүр авч чадахгүй байна. Үүнд том реформ хэрэгтэй
 
“Хэрэгт хамааралтай юмаа асуу“
“Хэрэгт хамааралтай юмаа асуу“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!