“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр (2025.02.03) Төрийн ордонд эхэллээ.
Сонсголын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа иргэдийн асуултад хариулахдаа "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 200 мянган тонн түүхий нүүрс түлж байна. Үүнийг удахгүй шийднэ.
УИХ, Засгийн газар, ард иргэдтэйгээ нийлж, энэ асуудлыг шийдэхгүй бол гамшгийн хэмжээнд хүрсэн. Тал талд уялдаагүй гарч байгаа шийдвэрийг Үндэсний хороо нэгтгэж, салбар дундын уялдаа холбоог хангаж байна.
Дэлхийн улс орнууд утааг хоёр аргаар л шийдсэн. Нэг нь цахилгаан, нөгөө нь хий буюу газ. Урт хугацаанд орон сууцжуулах, цахилгаан, газан хэрэглээнд шилжихээс өөр сонголт байхгүй. Газ импортын хамааралтай учраас цахилгаан руу бүх хөрөнгөө зарж, цахилгаан станцуудаа олноор барих ёстой.
Гэр хорооллын иргэд орон сууцанд ороход ипотекийн зээл хангалтгүй, маш өндөр хүүтэй, хүн бүр авч чадахгүй байна. Үүнд том реформ хэрэгтэй. Хөрөнгө мөнгөө урт хугацаанд зарж, орон сууцжуулах ажлаа хийгээч, ипотекийн зээлээ шийдэж, гэр хороололд цахилгааны үнийг хямдруулаач гэдэг иргэдийн бүх шаардлагатай санал нэгдэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!