Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бор-Өндөрийн уурхай өнгөрсөн онд 34 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Ѳчигдѳр буюу нэгдүгээр сарын 14-ний ѳдѳр Монгол улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Бор-Ѳндѳр суманд ажиллалаа. Түүнтэй хамт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХНХ-ын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүн, аймаг, сумын удирдлагууд Монголросцветмет нэгдэлийн Уулын баяжуулах үйлдвэрийн ажилчидтай уулзаж, Уулын цех, баяжуулах фабрикийн үйл ажиллагаатай танилцлаа.

Бор-Ѳндѳрийн уулын баяжуулах үйлдвэр 2019 онд түүхэндээ анх удаа татварын дараах ашиг 34 тэрбум тѳгрѳгт хүрсэн сайн мэдээтэй угтлаа. Тус уурхай хоногт 390 тонн хүдэр олборлож байна. Хүчин чадлын хувьд жилд 300.000 тонн хүдэр олборлох хүчин чадалтай байна. Уурхайд 1200 орчим хүн ажилладаг бөгөөд уурхайн ажилчдын дундаж нас 30-35 буюу харьцангуй залуужжээ.

Ерѳнхий сайд асуудлуудаа аймгаараа дамжуулж, албан ёсоор тавихыг хүсэж, Бор-Ѳндѳр сумыг аж үйлдвэрийн парк хот болоход анхааран ажиллахаа илэрхийллээ. Ѳнѳѳдѳр тэрбээр Дархан, Баянмѳнх суманд ажиллана.

Хуулийг буцаан хэрэглэж, авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг шалгах уу
Хуулийг буцаан хэрэглэж, авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг шалгах уу
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга