Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга “Хөх монгол хөх туг“ уулзалтаа дахин эхлүүлж, Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир, С.Ганбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд оролцож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрөгч онд зохион байгуулж байсан "ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ТУГ" аянг дахин эхлүүлж, орон нутгийн иргэдтэй хийх уулзалт хийж эхэлжээ. Эл уулзалтаа одоогийн байдлаар Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгуудад хийгээд байгаа аж. Уулзалтад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир, Д.Жаргалсайхан, С.Ганбаатар нар цуг оролцож байгаа юм. Түүнчлэн хоёрдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт хийх уулзалтад УИХ-ын гишүүн У.Цогтбаатар болон ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нар оролцох аж.

Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” Мөн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.” гэж тус тус заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын 34-50 хувийг "Баялгийн сан"-д төвлөрүүлэх талаар ярилцаж байгаа гэжээ.

И.ТҮВШИНЖАРГАЛ: Ээжийгээ өнгөрснөөс хойш ГАНЦААРДАЛ гэх зүйлийг хамгийн ихээр мэдэрсэн. 8 хүүхэд төрүүлчхээд намайг авч өсгөнө гэдэг одоо цагт бол БОЛОМЖГҮЙ зүйл
И.ТҮВШИНЖАРГАЛ: Ээжийгээ өнгөрснөөс хойш ГАНЦААРДАЛ гэх зүйлийг хамгийн ихээр мэдэрсэн. 8 хүүхэд төрүүлчхээд намайг авч өсгөнө гэдэг одоо цагт бол БОЛОМЖГҮЙ зүйл
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана