ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Менингококкт халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 3 настай хүүхэд нас барсан бол Баянгол дүүрэгт сэжигтэй нэг тохиолдол илэрчээ. Шинжилгээний хариуг хүлээж байгаа аж.
ХӨСҮТ-ийн эмч "Халуурсан тууралт гарсан үед яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. "103 дуудаад цаг алдсан" гэх асуудал яригддаг. Гэхдээ менингококкт халдварын тууралт нь онцлогтой. Жирийн хүн хараад ялгаж мэдэхгүй учраас эмнэлэгт хандах нь чухал байна. Сургууль, цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдэд амны хаалт зүүлгэж, гарыг нь сайн угаалга. Гэртээ агаар сэлгэлт сайн хийгээрэй. Менингококкт халдвар нь 10 жилийн циклтэй дэгдэлт явагддаг. Тэр нь 2-3 жил үргэлжлэх хандлагатай байдаг гэж ярьдаг. 2015 онд менингококкт халдварын дэгдэлт гарч байсан.
2025-2027 онд менингококкт халдварын дэгдэлт гарах хандлагатай байгаа.
Менингококкт халдвар нь тууралт халдвараас хамгийн хүнд, богино хугацаанд хүндэрдэг өвчин. Халууралт, хордлого, тархины зөөлөн эдийн үрэвслээр илэрдэг. Өвчний үүсгэгч нь хоруу чанар өндөртэй. Эмнэл зүйн хувьд өндөр халуурна. Халуурахдаа цайрч цонхийж халуурна, тууралт гарна.
Халууралт эхэлснээс хойш 6-8 цагийн дараа тууралт гардаг. Биеийн доод мөчдөөс эхэлж тууралт гарна. Богино хугацаанд гүврүүт, цусархаг тууралт нэмэгддэг" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!